АЛДАГДСАН ГОО САЙХНАА  
    ЭРГҮҮЛЭН АВЦГААЯ  
 

Дерма өнхрүүлгийн хэрэглээ

  • Язралт арилгах
  • Бүх төрлийн сорви арилгах
  • Сэвх, толбо, нөсөө арилгах
  • Нүхжилт арилгах
  • Үрчлээ тэнийлгэх болон хөгшрөлтийн эсрэг
  • Целлюлит арилгах болон арьс чангалах
  • Үс уналтыг эмчлэх болон үс ургуулах
  • Хар, цагаан батгатай тэмцэх
 
   
       
  НҮҮР ХУУДАС    
ДЕРМА-ӨНХРҮҮЛЭГ  
CLEANE  
CLEANE POP  
ЭМЧИЛГЭЭНИЙ ТОС  
ҮС УРГУУЛАХ  
       

Дерма-өнхрүүлэгийн зүүний хэмжээ буюу зориулалт

 
        Зүүний сонголт  
         

 

 

 

 

 

 

 

 

 

Дерма өнхрүүлэгийн тухай
Дерма-өнхрүүлэг гэж юу вэ?
Арьс судлалын эрдэмтэд микро зүүн эмчилгээг нээснээр арьсны бүх төрлийн асуудлуудыг хялбархан шийдэх боломжтой боллоо. Арьсны сорви, язралт, үрчлээ болон барзгар, нүхжисэн гадаргуу нь гагцхүү коллагены дутмагшлаас болж үүсдэг байна. Дерма-өнхрүүлэгийг хүний биеийн байгалаас заяасан өөрөө төлжих чадварт тулгуурлан бүтээсэн бөгөөд микро зүүн эмчилгээ нь эсийн түвшинд нэвтэрч, тэжээл өгөх замаар арьсанд шаардлагатай коллагеныг нөхөн төлжүүлдэг хамгийн үр дүнтэй гайхамшигтай технологи юм. Дерма өнхрүүлэг нь лазер эмчилгээ болон косметик хагалгаатай яг ижилхэн үр дүнтэй, хамгийн бага зардалтай, аюулгүй, баталгаатай, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй маш сайн сонголт.
Микро зүүн эмчилгээний онол
Арьсны гаднаас түрхэсэн тэжээлийн 0,3 –хан хувь нь дермис буюу жинхэнэ арьсанд шингэдгийг эрдэмтэд тогтоожээ, үлдсэн 99,7% нь арьсны эвэрлэг давхрагыг нэвтэлж чадалгүй үрэгддэг учраас хөгшрөлтийн эсрэг нэртэй брендийн тос түрхэсэн ч бодит үр дүн  харагдадгүй. Дерма-өнхрүүлэг хэргэлснээс 1 цагийн дотор хүний арьс  тэжээл шингээх өндөр чадвартай болдог. Гол нь та уг өнхрүүлгийг хэрэглэсний дараа 100%-ийн байгалийн гаралтай арьс төлжүүлэх найрлага бүрдсэн эмчилгээний тос хэрэглэх шаардлагатай.
Баталгаатай юу?  
Энэхүү дерма өнхрүүлэг нь  ISO11137, CE, FDA зэрэг стандартын гэрчилгээнүүдтэй, оргинал бүтээгдэхүүний баталгааны дугаартай.  Монголын зах зээл дээр олон төрлийн дуураймал дерма-өнхрүүлэгүүд худалдаалагдах болсон тул та өөр дээрээ туршилт бүү хийгээрэй. Оргинал дерма өнхрүүлэгийг та зөвхөн манайхаас худалдан авах боломжтой.
Дерма-өнхрүүлэгийг хэрэглэх
Арьсан дээгүүрээ өнхрүүлэхэд өвдөхгүй, цус шүүрэхгүй, бага зэрэг ирвэгнэх мэдрэмж төрнө. Хэрэглэсний дараа арьс халуу дүүгэж, улаан ягаан туяатай болно. Энэ нь таны арьсны цусан хангамж сайжирснийг илтэж байгаа юм, улайлт нь хоёр цагийн дараа эргээд хэвэндээ орох бөгөөд маргааш өглөө нь ямар ч ул мөр, зовиур танд мэдрэгдэхгүй.
Нүүрэндээ хэрэглэсэн бол нүүрээ буддагаараа будаад явах боломжтой юм. Таныг ажилаас тань хөндийрүүлэхгүй хатуу дэглэм барих шаардлагагүйгээрээ бусад лазер эмчилгээ, пийлинг эмчилгээнүүдээс  давуу талтай.
Ир нь үл мохох титан зүү бүхий тус өнхрүүлэгийг ариутгаад олон дахин хэрэглэх зориулалттай. Алтадмал зүүтэй учир арьсний хүчил шүлттэй урвалд орохгүй тул та төмрийн харшилтай байсан ч санаа зоволтгүй хэрэглэж болно.
Дерма-өнхрүүлэг хэрэглэсний үр дүн
Энэхүү гайхалтай бүтээгдэхүүн дэлхийн сая сая хүмүүсийн алдсан гоо сайхныг нь эргүүлэн өгч, өдрөөс өдөрт нэр хүнд нь өсч байна. Бид -техник технологийн хурдацтай хөгжлийн эринд амьдарч буй азтай хүмүүс. Яагаад оролдоод үзэж болохгүй гэж? Та өмнө нь янз бүрийн бүтээгдэхүүнүүдийг  ханатлаа хэрэглээд ямар нэгэн үр дүнд хүрэлгүй итгэл алдарсан бол энэ таны эцсийн сонголт байх болно.
үр дүн нь хэзээ мэдэгдэх вэ?
Энэ нь мэдээж таны арьсанд хэр их нөхөн төлжилт хэрэгтэй вэ гэдгээс, мөн таны идэвх зүтгэлээс ихээхэн шалтгаална.  Нэг удаа дерма өнхрүүлэгийг хэрэглэлээ гэхэд арьсны нөхөн сэргэх үйл явц бүтэн сарын турш үргэлжилдэг юм. Гэвч өөрчлөлт  нь  танд  7 хоногийн дараа л мэдрэгдэнэ. Хүний арьсны эд эс 40 хоног тутам өөрөө  шинэчлэгдэж байдаг. Та хэрэглэж эхлэхээсээ өмнө асуудалтай хэсгийнхээ зургийг авч хадгалахаа бүү мартаарай. Сарын дараа авсан зурагтайгаа харьцуулаад үр дүнг нь үзээрэй.
Дерма-өнхрүүлэгийн зүүний хэмжээ гэж юу вэ?
Дерма өнхрүүлэгийн зүү нь зориулалтаасаа хамаараад  0.3мм, 0.5мм,  1.0мм,  1.5мм,  2.0мм,  2.5мм гэсэн урттай байдаг. 2.0мм болон 2.5мм хэмжээтэйг зөвхөн эмнэлэгийн тусгай нөхцөлд хэрэглэх ба мэдээ алдуулах болон арьс тайвшруулах, бактерын эсрэг бүтээгдэхүүн  зайлшгүй шаардлагатай.
Зөв хэмжээтэйг сонгочихлоо гээд санаа амарч болох уу?
үгүй юм. Дерма өнхрүүлэгний зүүний урт асуудалд тань  тохирч байсан ч дерма өнхрүүлэг арьсны асуудлыг дангаараа шийдэж чадахгүй, 100% байгалын гаралтай витаминаар баялаг чийгшүүлэгч тосыг дерма өнхрүүлэгийг хэрэглэснийхээ дараа заавал түрхэх хэрэгтэй. Арьсанд тэжээл дутагдвал нөхөн төлжиж чадахгүй.
Дерма өнхрүүлэгийг биеийнхээ аль  хэсэгт хэрэглэж болох вэ?
  • Биеийн гар, хөл, гэдэс, нуруу, цээж, өгзөг, хүзүү зэрэг бүхий л хэсгүүдэд
  • Нүүрний хацар шанаа, хамар, дух, хуйх, нүдний ойр орчимд, уруулын ойр орчимд зэрэг зовхи, уруулаас бусад хэсгүүдэд хэрэглэж болно.

Хориглох заалт
үрэвсэж шархалсан, наранд түлэгдсэн, халдвар авсан, мөөгөнцөр бүхий болон үрэвсэлт батгатай арьсанд хэрэглэхийг хориглоно. Мөн жирэмсэний хугацаанд хэвлий орчим хэрэглэх хориотой.
Хэрэглэхэд насны хязгаар бий юу?
10-аас доош насны хүүхдийн арьсанд хэрэглэх тохиромжгүй. Түүнээс дээш насны хязгаар байхгүй.

 

 
 
 
               
     
Онлайнтусламж
     
         
УТАС: 99034474, 99123034
Хаяг: Баянгол дүүрэг, 4-р хороолол, Минж
Плазагийн зүүн талд, Koso center, 2-р
давхарт, Magic Cosmetics
Email:info@unkhruush.com
©2009-2012.Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.