CLEANE ба CLEANE POP - Батга арилгагч хэрэгсэл
Батга гэж юу вэ? Арьсны сүв бөглөрч тослог хуримтлагдсанаар пропиони бактери үржиж батга үүсэх шалгаан болдог. Батга нь улайлт хавдалт үүсгэж арьсны гадаргуугаас өргөгдөн гарснаар танд шахах оролдох хүсэл төрүүлж дөнгөнө. Гэвч батгаа шахсанаар арьсаа гэмтээж сорви үүсгэх мөн бактериа тараах нөхцөл бүрддэг.
Та батганы эсрэг юу хэрэглэдэг вэ? Батгаа арилгах гэж антибиотик байнга хэрэглэж дархаллын системээ устгаж байна уу, эсвэл гормоны эм ууж байнгын толгой өвдөлттэй, сэтгэл зүйн хямралтай явна уу. Эсвэл байнга гоо сайханд орон шахуулж мөнгөөрөө сорви худалдан авч байна уу. Аль эсвэл хатаах маск, түрхлэг байнга хэрэглэж хуурайшиж бүрзийсэн арьстай болсон уу.
Тэгвэл БАТГА АРИЛГАХ хамгийн сүүлийн үеийн шинэ технологийг танилцуулж байна.
Энэ бол CLEANE ба CLEANE POP
CLEANE батга арилгагч хэрэгсэл нь цэнхэр туяа болон дулаанаар шарах 2 төрлийн хосолсон үйлчилгээтэй багаж юм. Уг хосолмол үйлчилгээний үр дүнд батга үүсгэгч пропиони бактери бүрэн устаж арьсны үрэвсэл түргэн хугацаанд намдана.
1. 470нм-ийн цэнхэр туяа нь батга үүсгэгч бактерыг устгах өндөр чадвартай бөгөөд хүний биед ямар ч гаж нөлөө үзүүлэхгүй. Тусгай зориулалтын өндөр эрчимтэй ледэн гэрэлтэй учраас батга үүсгэгч бактерыг арьсны аль ч давхаргад байсан устгах чадвартай.
2. Багажны толгойн хэсэгт халаагч элемент байрладаг. Энэ нь дулааны шарлага болж, 60°С хүртэл халах учраас арьсны эд эсийн уургийн нийлэгжилтийг эрчимжүүлж батга үүсгэгч бактерын эсрэг дархлаа үүсгэнэ.
Хэрэглэхэд арьсыг цочроож гэмтээхгүй, ямар ч сорви үлдээхгүй.. Батганы үрэвслийг 24 цагийн дотор 90% арилгах чадвартай, цэгэн шарлагын эмчилгээнд ердөө л 2,5минут л хангалттай.
- Цэнэглэдэг CLEANE –г дагалдах цэнэглэгчээр нь болон компьютераасаа USB залгуураар нь цэнэглэх боломжтой.
- Батерейгаар ажилладаг CLEANE POP-ийг тог цахилгаангүй газар ч хэрэглэж болно. Ердөө ААА батерей ганцхан ширхэг байхад л батганаас айх хэрэггүй.
Авсаархан хөнгөхөн учир хаана ч хэдийд ч хэрэглэхэд тохиромжтой. Заавал нүүрээ цэвэрлэсний дараа хэрэглэх шаардлагагүй, өдрийн цагаар нүүрны будгаа арилгалгүй хэрэглэж болно.
Cleane батга арилгагч хэрэгсэлтэй найзалж батганаасаа үүрд салцгаая.




